ХҮҮХЭД БҮРИЙН ӨӨРИЙНХ НЬ ХАМГИЙН ШИЛДЭГ ХУВИЛБАРЫГ БҮТЭЭНЭ
Ирээдүйн зуун жилд бэлдье.
Амьдрал асар хурдтай өөрчлөгдсөөр. Харин боловсрол 18-р зууны аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хэр их өөрчлөгдөв.
Боловсол амьдралд бэлдэх учиртай. Сурагчдыг А+ дүнгийн төлөө суралцдаг биш өөрийнхөө амьдрахыг хүссэн нийгэм, аз жаргалтай орших дэлхийгээ бүтээдэг, “өөрийнхөөрөө” амьдардаг хүчирхэг хүмүүс болоход нь бэлдэх ёстой.
Self-Driven
Өөрөө өөрийгөө мотивацижуулж, тогтмол ахиц гаргахыг эрмэлздэг дотоод мотортой
Physically Vital
7 хоногт 1 удаа биш өдөр бүр биеийг дасгалжуулах чухал. Эрч хүчтэй, энергитэй байх дадалыг суулгах нь амжилттай хүний хамгийн түрүүнд суралцах чадваруудын нэг
Independent Learning
Хэн нэгэн хийх ёстой гэсэн болохоор хийдэг биш, ганцаараа, үр дүнтэй суралцаж чаддаг
Interdisciplinary Skill
Бид нар хэзээ ч тооны хичээлийг дангаар нь, Монгол хэлний хичээлийг дангаар нь амьдралд хэрэгжүүлдэггүй шүү дээ. Консепциудыг хооронд нь холбож ойлгоод хэрэгжүүлэх чадвар
Academic Skills
Академик чадваруудаа эзэмшээд, амьдралд хэрэгжих замуудыг ойлгох
Time Management
Чухал уулзалтанд цагтаа ирэхээс илүү суралцах зүйлс олон. Өөрийнхөө амьдралыг төлөвлөж, биелэгдэхүйц зорилтууд тавихаас авхуулаад баг удирдаж байгаа бол төслийн үр дүнгүүдээ бодитоор тооцоолох гээд амьдрал тэр чигээрээ цагийн менежмент
Emotion Management
Сэтгэл зүйгээ удирдах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, айдастайгаа нүүр тулах, алдсан ч эргээд босох, өөрийгөө ойлгох
Adaptability
Хаана ч явсан дасан зохицоод байдаг хүн байдаг даа. Хэнтэй ч харилцчихдаг, асуудллуудад гаргалгаа олдог, чухал үед шийдвэрүүд гаргах чадвар
Life Skills
Амьдралд тохиолддог нѳхцѳл байдал, асуудал, харилцаа холбоо, хамтын ажиллагаанд оролцоход нэн шаардлагатай чадваруудыг эзэмшүүлэх хѳтѳлбѳрийн component.
Well-Being
Нийгмийн харилцaa, бие бялдар, сэтгэл зүй болон оюун ухааны эрүүл мэндэд зориулсан ѳдѳр тутмын дадал хэвшил эзэмшүүлэх хѳтѳлбѳрийн component.
Life Experience
Төсөл дээр үндэслэн академик мэдлэгээ хэрэглэж амьдралын туршлага болох багийн харилцаа, шүүмж сонсох, тайлан тавих, төлөвлөгөө бичих, төсөв боловсруулах г.м чадвар эзэмшүүлэх хѳтѳлбѳрийн component.
Life Tools
Бие даан суралцах, судлах дадал хэвшил болон стратеги, мэдээлэл технологийн мэдлэг чадвар эзэмшүүлэх хѳтѳлбѳрийн component.
Амжилттай Амьдрал
Хүссэн ажлаа аз жаргалтайгаар хийдэг, хүрээлэлдээ эерэг нөлөө үзүүлдэг, өөрийн амьдралаа өөрсдийн тэмүүллээр бүтээдэг байх нь аз жаргалтай амьдралын илэрхийлэл. Ийм амьдралыг Хүчирхэгжсэн хүмүүс өөртөө бий болгодог.

Хүчирхэгжсэн Хүмүүс
Ѳѳртѳѳ итгэлтэй, ѳѳрийгѳѳ таньсан, сорилтыг давж чаддаг, асуудалд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж чаддаг, сэтгэл хангалуун амьдралыг бий болгож буй, өөрийн хүрээлэлдээ эерэг нөлөө үзүүлж буй нэгэн.
Амьдралд бэлтгэх орон зай
Хүмүүн дунд сургууль нь Богд хан уулын хормойд буюу зайсангийн аманд байрлалтай бөгөөд Улаанбаатар хотын төв цэгээс 3 км зайд оршдог.
Тус сургуулийн кампус нь нийтдээ 3.1 га талбайд төлөвлөгдсөн бөгөөд нийтдээ 20.000 м2 барилгажилттай. Нийтдээ 5 блок барилгаас бүрдэх бөгөөд цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль, урлаг заал, бассейн, спорт заалны барилгууд тус тус байрлана. Гадна талбайд авто зогсоол, задгай театрын талбайнууд байх бөгөөд хөл бөмбөг, сагсан бөмбөг, теннис, хоккейн талбай байхаас гадна гүйлтийн зам төлөвлөгдсөн.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАРУУЛАЛТ
Мянга мянган өргөдөл дундаас бид онцгой, ялгарч чадах характертай, хувь хүнийг хайдаг. Бид өргөдлийн системээрээ хүнийг дан ганц академик мэдлэгээр нь биш дотоод чанар, хэр хүсэл мөрөөдөлтэй, эрмэлзэлтэй гэдгийг нь харахыг зоридог.

Танилцах шат онлайнаар явагдах бѳгѳѳд дотроо 6 хэсэгтэй ерѳнхий асуултууд болон богино эсээгээр бүрддэг.

Дотносох шат нь мѳн 6 хэсгээс бүрдэх бѳгѳѳд эсээ, акдемик асуултууд, IQ, EQ, Англи хэл, бичлэгээр хариулах асуултууд зэргээс бүрдэнэ.
Цэцэрлэг
бага сургууль
дунд сургууль
ENDOWMENT FUND
- Тэтгэлгийн сангаас 0-100% хүртлэх тэтгэлэг, санхүүгийн тусламжийг сурагчид хүртэх боломжтой.