АМЬДРАЛД БЭЛДЭХ АЛЬТЕРНАТИВ БОЛОВСРОЛ

Амьдрал асар хурдан ѳѳрчлѳгдѳж буй энэ үед сурагчдыг 100A дүнгийн төлөө бус жаргалтай, амжилттай амьдрахад нь шаардлагатай цаг хугацаанд үл баригдах чадваруудад сурган бие даасан, хүсэл эрмэлзэлтэй, санаачлагатай Дэлхийг ѳѳрчлѳхѳд бэлэн болгож ХҮЧИРХЭГЖҮҮЛНЭ.

Амжилттай Амьдрал

Хүссэн ажлаа аз жаргалтайгаар хийдэг, хүрээлэлдээ эерэг нөлөө үзүүлдэг, өөрийн амьдралаа өөрсдийн тэмүүллээр бүтээдэг байх нь аз жаргалтай амьдралын илэрхийлэл. Ийм амьдралыг Хүчирхэгжсэн хүмүүс өөртөө бий болгодог.

Хүчирхэгжсэн Хүмүүс

Ѳѳртѳѳ итгэлтэй, ѳѳрийгѳѳ таньсан, сорилтыг давж чаддаг, асуудалд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж чаддаг, сэтгэл хангалуун амьдралыг бий болгож буй, өөрийн хүрээлэлдээ эерэг нөлөө үзүүлж буй  нэгэн. 

Хүрээлэл

Хүрээлэл

Та бол таны хажуудах таван хүнийхээ нийлбэр гэдэг. Үүнтэй адил амжилттай яваа хүн хүрээлэлдээ эерэгээр нѳлѳѳлж, хүрээллээсээ давуу талыг олж харж чаддаг. Таны хүрээлэлд санаачлагатай, өөрийн үзэл бодолтой, өсөж дэвждэг хүмүүс байвал та тийм л байна гэсэн үг. 

Passion - Хүсэл тэмүүлэл

Passion - Хүсэл тэмүүлэл

Ялагчид шаргуу хѳдѳлмѳрѳѳсѳѳ таашаал авч чаддаг. Яагаад гэвэл тэд хүсэл эрмэлзэл дээрээ тулгуурлан, сониуч байдалдаа хѳтлѳгдѳн карьераа бүтээж чаддаг. Хүчирхэгжсэн хүний том чанар нь хүсэл эрмэлзэл дээрээ тулгуурлан дотоод мотороо асааж, хөдөлгөж  чаддаг.

Чийрэгжилт

Чийрэгжилт

Эрүүл биед саруул ухаан. Өглөө эрт босож, үргэлж хөдөлгөөнтэй байдаг хүний сэтгэл зүй, суралцах үйл явц, бүтээмж өндөр байх үндэс болдог. Ѳѳрийнхѳѳрѳѳ амжилттай амьдрах хүчирхэгжсэн хүнд биеийн, сэтгэлийн хүчтэй байдал байх шаардлагатай.

Soft Skills

Soft Skills

Хэчнээн мундаг байлаа ч багаар ажиллаж, ѳѳрийгѳѳ илэрхийлж, сэтгэл хѳдлѳлѳѳ хянаж чадахгүй бол Амьдралд гараад aлгадуулна. Хүнтэй хамт ажиллаж чадахгүй. Хүчирхэгжсэн амжилттай хүмүүсийн нэг гол чанар нь Soft Skills байдаг. 

Hard Skills

Hard Skills

Танд бусдаас тодоор ялгарах тодорхой чадвар байсан ч түүнийгээ усалж, бодит амьдралд хэрэгжүүлэхгүй л бол зэвэрч өнгөө алдана. 10 жилдээ хамаг байдгаа онол сурахад зарцуулж, А Б-гүй цээжилсэн ч амьдралд гараад хэрэг болохгүй бол яах вэ? Тиймээс бид онолоос гадна бодит туршлага хуримтлуулах аргаар хүчирхэгжүүлэх болно. 

Ирээдүйн Зуун Жилд Бэлдэх Хэрэгтэй!

Таны бидний эдэлж хэрэглэж буй зүйлс, амьдралын хэв маяг асар хурдацтай хөгжсөөр байна. Харин боловсрол олгох арга барил тэртээх аж үйлдвэрийн  хувьсгал-ийн үетэйгээ хамт гацсан мэт л байдаг. Хуулан бичлэг, томьёо цээжилсээр ой тогтоолт сайжрах ч багийн ажиллагаа, бодит туршлага бий болоход учир дутагдалтай.  Тиймээс сургуулиа тѳгссѳн сурагчид ажлын байр, амьдралд огтхон ч бэлэн биш байна.

Цаг Хугацаанд Үл Өѳрчлѳгдѳх Эрдэм

Шүүмжлэн сэтгэх

Үр дүнг дүгнэх, шийдвэрийг жинлэх, асуудлыг шинжлэн сэтгэх чадвар

Бүтээлч сэтгэх

Асуудал шийдвэрлэх, шинэ санаа нээн бий болгох, аливааг шинээр бүтээн бий болгох

Үр дүнтэйгээ ярилцах

Хэл шинжлэл сайн ашиглах, харилцааны чадвар сайтай байх, үгэн бус байдлаар үр дүнтэй харилцах

Үр ашигтай харилцах

Хэлэлцээр хийх, ятгах; бусадтай үр дүнтэй ажиллах; ёс зүйн бэрхшээлийг шийдвэрлэх, нийгмийн ухамсартай байх

Active Learning Аргачлал

Active Learning аргачлал нь харилцан яриа, багийн дасгал ажил гэх мэтээр сурагчдыг бүтэн хичээлийн туршид анхааралтай, оролцоотой, идэвхтэй байдаг аргачлал.

Мэдлэг ойлгох болон санах ойд үлдэх тал дээр Active Learning нь лекц мэтийн Passive Learning аргачлалаас асар илүү үр дүнтэй гэдэг нь илэрхий болсон.

55%

Active Learning ашиглагчдын шалгалтад давсан амжилт Passive Learning ашиглагчдаас 55%-р илүү байсан.

(Freeman, et al., 2014)

Бид юуг нь биш яажийг нь ѳѳрчИлнѳ!

Уламжлалт Боловсролын Тогтолцоонд

Basics | Тухайн сэдвийн суурь мэдлэг

Хэрхэн: Үндсэн онолын мэдлэгээ  тэнхимийн хичээлээр буюу лекц хэлбэрээр эзэмшдэг

Үр дүнд нь: Багш олон сурагчидтай хязгаарлагдмал цагаар харилцдаг тул Хүүхдүүдийн оролцоо бага, үзэл бодлоо илэрхийлэх боломж хомс.

Mastery | Сэдвийг гүнзгийрүүлэн суралцан, амьдрал ашиглах чадвар

Хэрхэн: Үндсэн онолын мэдлэгээ  тэнхимийн хичээлээр буюу лекц хэлбэрээр эзэмшдэг

Үр дүнд нь: Багш олон сурагчидтай хязгаарлагдмал цагаар харилцдаг тул Хүүхдүүдийн оролцоо бага, үзэл бодлоо илэрхийлэх боломж хомс.

Томүжин Сургуулийн Шийдлээр

Basics | Тухайн сэдвийн суурь мэдлэг

Хэрхэн: Үндсэн онолын мэдлэгээ Томүжин Дижитал технологийн тусламжтайгаар сурагч ѳѳрийнхѳѳ хурдаар багшаас үл хамааран онлайнаар суралцана. 

Үр дүнд нь: Технологийн тусламжтайгаар сурагчийг хэмжих нарийвчилсан үзүүлэлтүүд гарах боломжтой. Тиймээс багш сурагч бүрийн явцыг дата дээр үндэслэн дүгнэж оновчтой, хувь хүнд тохирсон чиглүүлэг ѳгч чадна.

Mastery | Сэдвийг гүнзгийрүүлэн суралцан, амьдрал ашиглах чадвар

Хэрхэн: Үндсэн онолын мэдлэгээ Томүжин Дижитал технологийн тусламжтайгаар сурагч ѳѳрийнхѳѳ хурдаар багшаас үл хамааран онлайнаар суралцана. 

Үр дүнд нь: Технологийн тусламжтайгаар сурагчийг хэмжих нарийвчилсан үзүүлэлтүүд гарах боломжтой. Тиймээс багш сурагч бүрийн явцыг дата дээр үндэслэн дүгнэж оновчтой, хувь хүнд тохирсон чиглүүлэг ѳгч чадна.

Томүжин Сургуулийн Шийдлээр

Basics

Хѳтѳлбѳр

БСШУЯ-аас гаргасан “Цөм” хөтөлбөрийн стандартын дагуу бид сурагчид-даа BASICS (Суурь ойлголт) олгоно.

Сурган Заах Аргачлал

Орчин үед суурь ойлголтыг багшаар давтуулан авах нь хоцрогдсон. Хүмүүс Google, Youtube, Netflix зэрэг платформуудаас суралцаж байна. Бид BASICS-г заахдаа Томүжин Дижитал технологийн шийдлээр Цѳм хѳтѳлбѳрийн дагуу бэлтгэгдсэн бичлэг, уншлага, даалгавар зэрэг олон тѳрлийн медиа контент агуулсан дижитал хичээл сурагчид-даа хүргэнэ.

Үнэлгээ

Уламжлалт тогтолцооноос ялгаатай нь дижитал хичээлээр бид багш болон сурагчдад мэдрэмжээр биш бодит дата нь дээр үндэслэн үнэлэх боломжийг олгоно. Ингэснээр сурагч бүр ѳѳрт тохирсон хурдаар хичээлээ үзэх, багш сурагч бүрийнхээ үнэлгээг илүү нарийн харан тохируулан заах, эцэг эх нар хүүхдийнхээ үнэлгээг бодитой харах боломжийг олгож байна.

Mastery

Хѳтѳлбѳр

Basics-р сурсан хэд хэдэн хичээлийн мэдлэгээ ашиглан сурагчид тѳсѳл дээр ажиллах TOMUJIN PROJECTS хѳтѳлбѳрѳѳр суралцана. Сурагч улирал бүр гурван төсөл дээр багаараа ажиллах бѳгѳѳд тѳслүүдийг гүйцэтгэхийн тулд нэг тѳсѳл бүрд дѳрвѳн хичээлийн мэдлэгээ ашиглахаар загварчлагдсан.

Сурган Заах Аргачлал

Tomujin Projects-н заах аргачлал interdisciplinary болон project based learning гэсэн концепцууд дээр суурилсан. Тѳслийн хүрээнд сурагчид хоорондоо хамтран ажиллахаас гадна багш, туслах багш нартайгаа барилдах юм. “Барилдах”  гэдэг нь сурагчид тухайн сэдвээ зөвхөн багшийн хийж байгааг харж дүгнэж суух биш харин өөрөө тухайн сэдвээ ойлгохын тулд өөрийн гараар оролдож, ашиглаж, туршиж алдаж онож суралцах юм.

l

Үнэлгээ

Бид тѳслүүд дээр сурагчид хэрхэн ажиллан, хѳгжиж байгааг Tomujin Evalution System Tools буюу TEST системийг ашиглан хэрэгжүүлнэ. Tomujin Digital-н технологийн шийдэл болох TEST нь сурагчдын ѳѳрсддѳѳ ѳгч буй хувийн үнэлгээ, тѳсѳл дээр хамтран ажиллаж буй багийн үнэлгээ, мѳн багш нарын үнэлгээний дата-г боловсруулан харуулдаг.

Технологиор Хүчирхэгжсэн Сургууль 

Томүжин Дижитал платформ нь манай сургуулийн сурагч, багш, эцэг эх нарт зориулсан сургуулийн цогц систем. 

Дижитал Хичэээл

Сурагчид маань суурь хичээлүүдээ онлайнааар ямар ч үед үзэж чадна.

Эцэг Эхийн Оролцоо

Сурагчдын ирц, явц, үнэлгээг хянахаас гадна дижитал платформын тусламжтайгаар хүүхдүүддээ зөв оновчтой тусалж чадна.

Өөрт Тохирсон Хурд

Сурагч ангиас хамааралгүйгээр өөрт тохирсон хурдаад хичээлээ үзнэ.

Идэвхтэй Суралцах Боломж

Контент бүр сурагчтай харилцаж, идэвхэтэй байлгахаар асуулт, даалгавартай бүтээгдсэн.

Бодит Үнэлгээ

Нэг багшийн мэдрэмжээр, голч дүнгээр биш сурагчийн зарцулсан цаг, идэвхи чармайлтыг хэмжин илүү бодитойгоор үнэлнэ.

Сурагчдаа Мэддэг Багш

Сурагчдын үнэлгээний дата боловсрон багшид сурагч бүрийн сул тал, давуу талыг хэлж өгнө. 

Дата Цуглуулалт

Сургууль дээр болон платформ дээр өнгөрүүлсэн сурагчийн дата сурагчид туслахаар хадгалагдана..

Хиймэл Оюун Ухаан

Цугларсан дата-аар сурагчийатуслах, дэмжих AI туслах сайжирна.

Амьдралд Бэлтгэх Орон Зай

Томүжин алтернатив сургууль нь жинхэнэ амьдралд бэлтгэх, сургах, хамтран ажиллах зай, анги танхимтай. Нэг анги танхимд хязгаарлахгүйгээр нэг том зайд багийнхаа гишүүдтэйгээ цуг төсөл дээр ажиллан, бусад багийнхантай мөн хамт байж харилцах нь багийн ажиллагааг сайжруулдаг төдийгүй  жинхэнэ ажлын, амьдралын орчинд дасан зохицож сурдаг. Мөн задгай орчинд төсөл дээр ажилласнаар багш нар хүүхэд бүртэй тулж, чиглүүлэг өгөх боломжтой. 

ЗӨВХӨН 200

Мянга мянган өргөдөл дундаас бид онцгой, ялгарч чадах характертай, хувь хүнийг хайдаг. Бид өргөдлийн системээрээ хүнийг дан ганц академик мэдлэгээр нь биш дотоод чанар, хэр хүсэл мөрөөдөлтэй, эрмэлзэлтэй гэдгийг нь харахыг зоридог.

Танилцах шат онлайнаар явагдах бѳгѳѳд дотроо 6 хэсэгтэй ерѳнхий асуултууд болон богино эсээгээр бүрддэг.

Дотносох шат нь мѳн 6 хэсгээс бүрдэх бѳгѳѳд эсээ, акдемик асуултууд, IQ, EQ, Англи хэл, бичлэгээр хариулах асуултууд зэргээс бүрдэнэ. 

2-р шатанд тэнцсэн сурагчдад ѳргѳдлийн эцсийн шатны мэдээллүүд очно.

Ахлах сургуулийн өргөдөл дээрхи гурван шатаар явах бол дунд сургуулийн өргөдөл зөвхөн нэг шаттай.